Өнөөдөр зүгээр л уйтгартай санагдаж байна. Ганцаардаж байна. Толгодын орой дээр ганцаараа зогсох шиг /Beatles — Fool on the hill/
Тунгаа хэтрүүлэн ганцаар хэвтэх шиг /Pink floyd — Comfortably numb/
Эндээс би буцмаар /Нисванис — Нисдэг таваг/
Эхэлсэн цэгээсээ төөрсөн юм шиг /Pink floyd — Shine on you crazy diamond/
Миний бүх цаг үеийн хамгийн шилдэг дуунуудын эхний гуравт Pink floyd-ийн Shine On You Crazy Diamond орно. Энэ дууны түүх нь ч гэсэн өөрөө гайхайлтай юм билээ. Ингээд та бүхэнд wiki дээрх энэ дуу бүтсэн түүхийн талаарх мэдээллийг орчуулан хүргэе.
Энэ дуу нь Pink floyd хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг гитарчин Syd Barrett-д зориулсан хүндэтгэл, дурсгалын бүтээл билээ. Хар тамхины хэрэглээнээсээ шалтгаалж сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орсон тул Barrett-ийг 1968 онд хамтлагаасаа хөөжээ. Түүний хар тамхины хэрэглээ нь түүний бусад хамтлагт нэгдэх, хөгжмөө тоглох, уран бүтээл туурвих чадварт нь сөргөөр нөлөөлжээ. Pink floyd түүний оронд Barrett-ийн хуучин сургуулийн найз David Gilmour-ийг сонгосон бөгөөд эхэндээ түүнийг хоёр дахь гитарчин болгожээ. Хамтлагийн үлдсэн гишүүд түүнийг хассандаа буруутай мэт санагдаж байсан бөгөөд түүний бүтээлч байдлыг бүгд биширдэг байжээ. Гэхдээ л оюун санааны хүнд хэлбэрийн уналтаас нь шалтгаалж түүнийг хасах нь зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. “Shine on You Crazy Diamond” дууг анх Pink Floyd-ийн 1974 онд Францад хийсэн аялан тоглолтын үеэр бүтээж байсан ба 1975 онд “Wish You Were Here” нэртэй концепт цомогтоо оруулжээ.
1975 оны 6-р сард дууны бичлэг хийх үеэр нэг өдөр Барретт /толгой, хөмсөгний үсээ бүрэн хуссан/ студи рүү орж иржээ. Mason-ий бодлоор түүнийг орж ирэхэд “Shine On You Crazy Diamond”-ийг бичиж байхад Barrett орж ирсэн гэж боддог. Түүний гадаад төрх эрс өөрчлөгдсөн тул хамтлагийнхан хэсэг хугацаанд түүнийг таниагүй байна. Тэд эцэст нь буланд байгаа гайхамшигт эрийг Barrett гэдгийг мэдээд Roger Waters түүний гадаад төрх байдалд маш их шаналж, бүүр нулимс дуслуулжээ. Хэн нэгэн Barrett-д зориулж уг чуулга хөгжим /suite/-ийг дахин тоглуулахыг хүссэн бөгөөд тэр үүнийг дөнгөж сонссон болохоор хоёр дахь удаагаа тоглуулах шаардлагагүй гэж хэлжээ. Дууны талаар юу гэж бодож байгааг нь асуухад Barret энэ “жаахан хуучирсан” гэж хэлсэн байна. Тэр өдрийн орой болсон Gilmore-ийн Ginger Hasenbein-тэй хийсэн хуримын үеэр тэрээр хальтирч унажээ.
Энэ талаар Wright өөрийн өнцгөөр хэлжээ:
Roger тэнд байсан ба түүний ар талын ширээнд сууж байсан. Би орж ирэхэд түүний ард том, халзан, бүдүүн залуу сууж байхыг харлаа. Би “Тэр жаахан… хачирхалтай харагдаж байна…” гэж бодсон болохоор би Roger-той ширээний ард суугаад хамтдаа арав орчим минут ажигласан, тэр үед нөгөө залуу босоод шүдээ угааж, эргэж суусаар л. Үнэхээр хачирхалтай зүйл хийж байгаа ч чимээгүй байна. Тэгээд би Roger-оос “Тэр хэн бэ?” гэхэд Roger “Би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би “За, би түүнийг чиний найз гэж таамагласан” гэхэд тэр: “Үгүй ээ, би түүнийг хэн болохыг мэдэхгүй” гэж хэлсэн. Ямартай ч нэлээн удсан, тэгээд 45 минутын дараа гэнэт Syd гэдгийг мэдлээ. Биднийг “Shine On You Crazy Diamond” дууг хийж байх үед тэр орж ирсэн. Тэр зүгээр л ямар нэг гайхалтай зохилдлогоор хамлагаараа түүний тухай дуу бүтээж байсан тэр өдөр орж ирсэн. Тэгээд бид түүнийг хоёр жилийн турш хараагүй юм байна гэж бодсон. Энэ үйлдэл нь л тэр залууг гайхалтай… хачирхалтай гэдгийг батална. Бага зэрэг сэтгэл түгшээж байлаа, ялангуяа түүнийг хараад танихгүй байсан нь гэж хэлэх гэсэн юм. Дараа нь бид түүний тухай дуу болох гоцлол дуугаа тавьж, түүнд хүргэх өдрөө сонгохыг хичээцгээсэн. Үнэхээр хачирхалтай.
Энэ дуу нь 5-н үндсэн хэсгээс бүрдэнэ:
I хэсэг: /Wright, Gilmour, Waters; 0:00-аас 3:54 хүртэл/ Энэ хэсэгт дууны үг байхгүй. EMS VCS 3, ARP Solina string synthesizer-ээр үүсгэсэн G minor аккорд бүдгэрснээр эхэлдэг. Үүний дараа Wright-ийн Minimoog-ийн хэсгүүд, Gilmour-ийн Fender Stratocaster дээр хүчтэй шахагдсан дуу ашиглан тоглосон нэлээн урт блюз гитарын гоцлол тоглогдоно. I хэсэг нь synthesizer-ийн хөвчийг арын хэсэгрүү шилжүүлснээр төгсдөг. Шилжилтийн үеэр студид зарим нэг бүдэг бадаг яриа зүүн талд сонсогдоно.
II хэсэг: /Gilmour, Waters, Wright; 3:54-өөс 6:27 хүртэл/ дөрвөн нот бүхий хэсгээр /B♭, F, G [B♭], E/ эхэлдэг /албан бусаар “Syd’s theme” гэж нэрлэдэг./ бүх хэсгийн ихэнх хэсэгт давтан ашигладаг. Энэ хэсэг нь До мажор /I хэсэг дэх минорын хэрэглээтэй харьцуулахад/-ын зохицлыг бий болгодог. Дөрвөн ноттой хэсгийг дөрөв дэх удаагаа тоглосны дараа Mason бөмбөр тоглож, Waters-ийн басс 6/8 хэмнэлрүү шилжинэ. Энэ хөвч нь G минор руу, араас нь E♭ мажор, Д мажор нь G минороос кода руу буцдаг. Мөн энэ хэсэгт Gilmour-ын өөр нэг соло орсон.
III хэсэг: /Wright, Gilmour, Waters; 6:27-аас 8:41 хүртэл) Wright-ын Минимог гоцлол дуугаар эхэлнэ. Mason-ы бөмбөр II хэсгээс арай илүү хүнд талруугаа шилжинэ. Энэ хэсэгт Gilmour-ийн гурав дахь гитарын solo G natural minor багтдаг ба IV хэсэгт бүдгэрч төгсдөг. “Animals” аялан тоглолтын үеэр Gilmour энэ гоцлол хэсгийнхээ гитарыг үндсэн нот-оос өөрчилсөн байдаг. Энэ гоцлолыг ихэвчлэн амьд тоглолтонд оруулдаг бол III хэсгийн үлдсэн хэсэгт, ялангуяа Delicate Sound of Thunder болон Pulse дээр ашигладаг.
IV хэсэг: /Gilmour, Wright, Waters; 8:41-ээс 11:10 хүртэл/ Waters дууныхаа үгийг Gilmour, Wright болон эмэгтэй вокал буюу арын дуучид болох Venetta Fields, Carlena Williams нартай хамтран дуулдаг.
V хэсэг: /Waters, Gilmour, Wright; 11:10-аас 13:32 хүртэл/ IV хэсгийн дараа хоёр гитар үндсэн хэсэг дээр 2-р хэсгийн хэмнэлийн arpegio хувилбарыг нэг минут орчим давтана. Dick Parry-ийн тоглосон дууг баритон саксофон давхарлана. Саксофон нь баритоноос тенор саксофон болж өөрчлөгддөг тул хэмнэлийг 6/8-аас 12/8 болгон сольж байгаа нь хэмнэл хоёр дахин нэмэгдэх мэдрэмжийг төрүүлдэг. Saxophone-ий соло нь Solina string synthesizer-ийн нэмэлт дуутай хоршуулдаг. A machine-like hum fades in with musique concrète and segues into “Welcome to the Machine”
За сүүлийн хэсгийг болон нийт орчуулгыг хийх явцдаа хөгжмийн мэргэжлийн хэллэгүүдийг орчуулж чадахгүй гэдгээ мэдэрлээ. Гайхалтай олон хэсгийг хураангуйлсан алдарт бүтээлийн амьд тоглолтыг үзсэн бол гэдэг харамсал байдаг юм. Мэдээж намайг төрөхөөс өмнө бүтээгдэж, хүүхэд ахуй насанд минь хамгийн сүүлийн амьд тоглолтоо хийсэн гэхээр харамсалтай л байдаг юм.
Wiki-гийн энэ нийтлэлд энэ бүтээлийн өөр задаргаа болон тоглогдож байсан түүхүүдийг бүгдийг нь оруулжээ. Энэ хүртэл уншсан уншигчиддаа Английн алдарт Wembley стадионд 1974 онд тоглогдсон хувилбар нь мөн гэж найдаж youtube дээрх хувилбарыг орууллаа. Би өөрөө амьд хөгжмийн, тэр дундаа Pink Floyd хамтлагийн үнэнч фэн учраас та бүхэнтэй хуваалцмаар санагдсан юм. Ингээд бичвэрээ дуусгасан нь зүйтэй болов уу.